Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан тушаалын дагуу Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас
“Баруун аймгуудын Онцгой байдлын газруудын Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч, гал унтраах автомашины жолооч нарын бүсийн сургалт”-ыг энэ сарын 18-19-ний өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулж байна.
Сургалтад Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч болон гал унтраах автомашины жолооч нарын төлөөлөл 80 орчим албан хаагч хамрагдаж байгаа бөгөөд оролцогчдын хууль эрх зүйн мэдлэгийг сайжруулах, улмаар мэргэжлийн ур чадвар, өдөр тутмын үйл ажиллагааны гүйцэтгэл, чанар, үр дүн, албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэхэд сургалтын зорилго чиглэгдэж байгаа юм.
ВИДЕО:
Сургалт нь онол, танхимын сургалт, хээрийн дадлага сургууль гэсэн хоёр хэлбэрээр явагдаж байгаа бөгөөд сургалтын эхэнд нийт алба хаагчдыг Харилцаа, хандлага, сэтгэл зүйн боловсрол олгох лекцэд хамруулж, идэвхжүүллээ.