Ховд Их Сургуулийн Байгаль шинжлэл, технологийн сургууль, аймгийн ГБХЗХГ хамтран Сургуулийн өмнөх боловсролын мэргэжил сурталчлах үйл ажиллагааны хүрээнд Жаргалант сумын цэцэрлэгүүдийн бэлтгэл бүлгийн хүүхдүүдийн дунд танин мэдэхүйн “АХА” тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнийг 2 үе шаттай зохион байгуулсан бөгөөд 1-р шат нь 2019.04.08-09-ний хооронд цэцэрлэг бүрт явагдаж шилдэгүүдээ тодруулсан байна. Харин тэмцээний 2-р шат 4 сарын 16-нд аймгийн “Хүүхэд залуучуудын ордон”-д болсон ба цэцэрлэг бүрээс шалгарсан шилдэг 48 хүүхэд мэдлэг оюунаа сорин өрсөлдсөнөөр тэмцээний шилдэгүүд тодорчээ. Тэмцээний тэргүүн байрт 4-р цэцэрлэгийн М.Эрхэмбилэг, дэд байрт 14-р цэцэрлэгийн Б.Амирлан, гуравдугаар байрт 13-р цэцэрлэгийн Ө.Номин-эрдэнэ шалгаран Алт, Мөнгө, Хүрэл медалийн эзэд боллоо.Энэ үеэр танин мэдэхүйн “АХА” тэмцээнд оролцсон нийт хүүхэд багачуудад зохион байгуулагчдын зүгээс гарын бэлэг гардуулж улмаар ХоИС-ийн СӨБ-ын 3-р курсын оюутнууд “Үлгэрийн баатрууд амилсан нь” жүжигчилсэн тоглолтыг сонирхуулав. Огноо: 4/17/2019 Төрөл: Нийгэм Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1368 Мэдээ таалагдсан: