Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, "Болор цом"-ын эзэн яруу найрагч Монголын яруу найргийн нэгэн тод од Хөөдөөгийн Эрдэнэбаатар агсны “Уулсын дуулал” яруу найргийн цомгийн нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 10-ны өдөр Хөгжимт драмын театрт боллоо.
“Уулсын дуулал” яруу найргийн цомгийн нээлтийг түүний эхнэр Б.Гантуяа санаачлан зохион байгуулж, цомгийн нээлтийн үеэр “ЭРДЭНЭБААТАР” сан байгуулж, сангийн тэргүүнээр түүний охин Э.Янжинлхам сонгогдлоо.
Энэхүү сан нь залуу яруу найрагчдыг дэмжих, Болор цомын эзэн яруу найрагчийн зохиол бүтээлийг судлах, хойч үедээ өвлүүлэх зорилготой юм.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди яруу найргийн цомгийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож нэрт яруу найрагч Х.Эрдэнэбаатар агсны гэр бүл, үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлж, “ЭРДЭНЭБААТАР” санд хандив өргөлөө.
Монголын мөнгөн үеийн яруу найрагчдын гол төлөөлөгч Х.Эрдэнэбаатар нь “Сарны жим” яруу найргийн анхны шүлгийн түүврээрээ их утга зохиолд хөл тавьж, яруу найргийн "ГУНУ" урсгалыг өөрийн номын багш О.Дашбалбарын хамт үүсгэсэн уран бүтээлч билээ.
Тэрээр
“Ойрад аялгуу”, “Сэргэн мандлын сар”, “Хат урсгал”, "Зүүн гарын эзэнт шүлэгс" яруу найргийн номууд туурвижээ. Түүний уран бүтээл, авьяас билгийг төр засаг болон мэргэжлийн байгууллагаас өндрөөр үнэлж Ховд аймгийн шилдэг шүлэг шалгаруулах "
Алтайн дуулал" наадмын хошой тэргүүн шагнал, 1995 онд МЗХ-ны
“Тэргүүний сэхээтэн залуу” медаль, 1999 онд
“Хөдөлмөрийн алдар” алтан медаль, 2001 онд МҮЧЗХ-ны нэрэмжит шагнал, 2007 онд МЗЭ-ийн шагнал, 2009 оны
“Болор цом" наадмын эзэн, 2016 онд
"Алтан гадас" одонгоор тус тус шагнагдаж байжээ.