Ерөнхий боловсролын 11 сургуульд ширээ сандал олгов



ЕБС-иудын сургалтын орчин нөхцлийг сайжруулах, материаллаг баазыг бэхжүүлэх үүднээс Орон нутгийн хөрөнгө оруулалтаар сургуулиудын ширээ сандлыг шинэчлэх ажлыг үе шаттайгаар хийж байна. 2019 он гарсаар Жаргалант сумын Ерөнхий боловсролын 1, 2, 3-р сургуулийн 9 ангийн ширээ сандлыг шинэчилж хүлээлгэн өгсөн. Тэгвэл энэ удаад Жаргалант сумын 3 дугаар сургууль, Цаст-Алтай цогцолбор сургууль, Прогресс сургууль, 6 дугаар сургууль болон Мянгад, Дөргөн, Чандмань, Дарви, Зэрэг, Цэцэг, Манхан сумын сургуулиудын нийт 41 ангийн ширээ сандлыг шинэчилж сургуулийн захирлуудад нь хүлээлгэн өглөө.



Эдгээр ширээ сандлыг нийтдээ 95,3 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр Ховд аймгийн “Буянт тэгш үйлс” ХХК үйлдвэрлэсэн байна.



Дээрх сургуулиудад ширээ сандал хүлээлгэн өгөх ажиллагаанд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Б.Даваадорж, БСУГ-ын дарга Д.Нарандорж нарын албаны төлөөлөл оролцлоо.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ