2019 оны 04‑р сарын 01‑ний байдлаар томоохон гол, нууруудын мөсний зузаан 61-160 см байна. Цаашид цаг агаар эрчимтэй дулаарч байгаатай холбогдуулан голуудын мөс хайлж, зарим голууд мөс байрандаа хайлах, мөсөн зах үүсэх үзэгдэлтэй байна. Ялангуяа Буянт, Булган голуудад хаврын шар усны үер бууж нөхцөл байдал хүндэрч байгаа тул малчид, тээвэрчид, ард иргэдэд шар усны үерийн аюулаас сэрэмжлэхийг УЦУОШТ‑өөс онцгойлон анхааруулж байна. Огноо: 3/31/2019 Төрөл: Цаг агаар Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1463 Мэдээ таалагдсан: