Ховдын ирээдүй болсон хүүхэд багачуудад үндэсний хэл, бичгээрээ бахархах төлөвшил олгох, математикт дур сонирхолтой, оюун ухаан, мэдлэг боловсролоо хөгжүүлэх чин эрмэлзэлтэй сурагчдыг тодруулж, алдаршуулах зорилгоор "9779 клуб" буюу 1997 оны 10-р анги төгсөгчид "ОЮУНЛАГ ИРЭЭДҮЙ" нэрэмжит олимпиадаа 2017 оноос хойш 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Аймгийн БСУГ-тай хамтран 03-сарын 30 ны өдөр зохион байгуулсан тус олимпиадад ерөнхий боловсролын 18 сургуулийн X-XII ангийн 180 гаруй сурагчид оролцож мэдлэг оюунаа сорин өрсөлдлөө. Мэргэжлийн хичээлийн бусад олимпиадуудаас чансаа, шагналын сан өндөртэй учраас оролцох сурагчдын тоо жил ирэх тусам өсөн нэмэгдсээр байна.
ВИДЕО:
Тэргүүн байранд шалгарсан сурагчдыг "НАЙРАМДАЛ"-д амраах эрхийн бичгээр шагнан урамшуулдаг "9779 клуб"-ын нэрэмжит "ОЮУНЛАГ ИРЭЭДҮЙ" 3-р олимпиадын
Монгол хэлний төрөлд
10-р анги
1-р байр З.Хишигдэлгэр Манхан сумын сургуулийн сурагч
2-р байр Б.Ган-Оюун Дөргөн сумын сургуулийн сурагч
3-р байр Ш.Дэлгэрмөрөн Манхан сумын сургуулийн сурагч
11-р анги
1-р байр Б.Отгонзаяа Алтай сумын сургуулийн сурагч
2-р байр Х.Өнөбилэг Прогресс сургуулийн сурагч
3-р байр С.Халиунаа Жаргалант сумын 3-р сургуулийн сурагч
12-р анги
1-р байр А.Цэвэлмаа Цаст-Алтай цогцолбор сургуулиййн сурагч
2-р байр А.Ариунзаяа Алтай сумын сургуулийн сурагч
3-р байр Б.Майцэцэг Манхан сумын сургуулийн сурагч
Математикийн төрөлд
10-р анги
1-р байр Ц.Буян-Өлзий Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагч
2-р байр Г.Амарбаясгалан Цэцэг сумын сургуулийн сурагч
3-р байр Б.мөнхтуул Үенч сумын сургуулийн сурагч
11-р анги
1-р байр Б.Төмөрбаатар Жаргалант сумын 12 жилийн 1-р сургуулийн сурагч
2-р байр М.Отгонзаяа Жаргалант сумын 12 жилийн 1-р сургуулийн сурагч
3-р байр Б.Баяржаргал Жаргалант сумын 12 жилийн 2-р сургуулийн сурагч
12-р анги
1-р байр Э.Батгэрэл Прогресс сургуулийн сурагч
2-р байр П.Доржзогдо Жаргалант сумын 12 жилийн 1-р сургуулийн сурагч
3-р байр Б.Ниязбек Ховд сумын сургуулийн сурагч тус тус эзэллээ.