Математикийн олимпиадын шилдгүүд тодорлоо



Ховд аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас 2018-2019 оны хичээлийн жилийн мэргэжлийн хичээлийн олимпиадыг 18 чиглэлээр зохион байгуулж байна. Энэ хүрээнд эрдэм мэдлэг, оюун ухааны их сорилго болсон “Математикийн олимпиад”-ыг хуваарийн дагуу зохион байгуулж, шилдэг багш, сурагчдыг тодрууллаа.
Энэ хичээлийн жилд Баруун бүсийн аварга шалгаруулах Математикийн олимпиадыг Ховд аймагт зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнтэй холбогдуулан багш, сурагчдын мэдлэг ур чадварыг сорих, харилцан туршлага судлах зорилгоор тус олимпиадыг зохион байгуулснаараа онцлог байв.
Математикийн олимпиадад 17 сумын  ерөнхий боловсролын 25 сургуулийн бага ангийн 60 орчим багш,  дунд ангийн математикийн  40 гаруй багш оролцсон бөгөөд  7-12 дугаар ангийн 188 сурагч оролцож, математикийн онолын бодлогуудыг  бодож, өрсөлдсөн байна.



Өнгөрсөн жил тус олимпиадад 40 гаруй бага ангийн багш оролцож байсан бол энэ жилийн хувьд оролцогчдын тоо харьцангуй нэмэгдсэн гэж зохион байгуулагчид онцлон хэллээ. Мөн тус олимпиадын дунд ангийн багш нарын төрөлд Прогресс сургуулийн математикийн багш Э.Цэгмэд 10 гаруй жил тэргүүн байранд шалгарч байсан бол энэ жил дунд ангийн багш нарын төрөлд шинэ аварга тодорчээ. Тухайлбал, Математикийн олимпиадын Дунд ангийн багш нарын  төрөлд  тэргүүн байранд Прогресс сургуулийн багш Х.Лхамсүрэн шалгарсан байна. Мөн дэд байранд Прогресс сургуулийн багш Э.Цэгмэд, гуравдугаар байранд Цаст-Алтай цогцолбор сургуулийн багш Д.Баасанжав шалгарч, шагналаа гардан авав.



Түүнчлэн бага ангийн багш нарын төрөлд: 
Тэргүүн байранд Мянгад сумын ерөнхий боловсролын сургуулийн багш А.Алтанзаяа
Дэд байранд Цаст-Алтай цогцолбор сургуулийн багш Б.Цогтгэрэл
Гуравдугаар байранд  Зэрэг сумын ерөнхий боловсролын сургуулийн багш Д.Бадамсайхан



12 дугаар ангийн сурагчдын төрөлд: 
Тэргүүн байранд Прогресс сургуулийн сурагч Э.Батгэрэл
Дэд байранд Манхан сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Т.Амарболд
Гуравдугаар байранд Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагч Г.Батхишиг

11 дүгээр ангийн сурагчдын төрөлд: 
Тэргүүн байранд Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагч Т.Насанбилэгт
Дэд байранд Цэцэг сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Ү.Шагдархүү
Гуравдугаар байранд Жаргалант сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн сурагч Э.Отгонсүх

10 дугаар ангийн сурагчдын төрөлд: 
Тэргүүн байранд Жаргалант сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн сурагч М.Ганбаатар
Дэд байранд Эрдэнэбүрэн сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Б.Шүрэн-эрдэнэ
Гуравдугаар байранд Прогресс сургуулийн сурагч М.Загарзүсүм

9 дүгээр ангийн сурагчдын төрөлд: 
Тэргүүн байранд Прогресс сургуулийн сурагч Б.Байгалмаа
Дэд байранд Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Д.Түмэнтөр
Гуравдугаар байранд Ховд сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч А.Еркегүл

8 дугаар ангийн сурагчдын төрөлд: 
Тэргүүн байранд Прогресс сургуулийн сурагч С.Сүхбат
Дэд байранд Цаст-Алтай сургуулийн сурагч Б.Хасар
Гуравдугаар байранд Буянт сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Б.Гүнжлхам

7 дугаар ангийн сурагчдын төрөлд: 
Тэргүүн байранд Жаргалант сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн сурагч Б.Наранжаргал
Дэд байранд Булган сумын Нэгдүгээр сургуулийн сурагч Г.Дөлгөөн
Гуравдугаар байранд Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагч Г.Анхцэцэг нар тус тус шалгарч, өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал гардан авлаа.










       
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ