Сурагчдын 3-р улирлын амралтын хугацаанд мэргэжлийн хичээлийн олимпиадыг 18 чиглэлээр зохион байгуулна



БСШУСЯ-наас ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийн дагуу сурагчдын хичээллэх, амрах хугацааг баталсан байдаг. Энэ хүрээнд  Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гуравдугаар улирлын амралт энэ сарын 25-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилж, сурагчид 21 хоног амарна.  
Тус амралтын хугацаанд 2018-2019 оны хичээлийн жилийн мэргэжлийн хичээлийн олимпиадыг 18 чиглэлээр зохион байгуулахаар болжээ. Олимпиадад 17 сумын ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид оролцох юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга М.Пүрэвхүүгээс тодрууллаа.

ВИДЕО: 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ