Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх, хяналт тавих, олон нийтэд нээлттэй хүргэх зорилгоор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 2017 оны 27 дугаар тогтоолоор
“Сумын ИТХ болон багийн ИНХ-ын үйл ажиллагааг үнэлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх журам”-ын хэрэгжилтийн хүрээнд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 20-ны өдөр Ховд, Эрдэнэбүрэн сумдад ажиллалаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ОНӨГ, ТА-3 төсөл, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцож байгаа бөгөөд тус сумдын ИТХ-ын үйл ажиллагааны явц, эрх зүйн бодлого, чиглэл, зорилтын хэрэгжилтийн явцад дүн шинжилгээ хийж, цаашид анхаарах асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.
Сумдад ажиллах үеэрээ сумын соёлын төв, сургууль, цэцэрлэг, сурагчдын дотуур байр, эрүүл мэндийн төв зэрэг байгууллагууд дээр ажиллаж, тулгамдаж буй асуудлуудын талаар санал бодлоо солилцож зарим асуудлуудыг холбогдох байгууллагуудад уламжлахаар боллоо.