Ховд аймагт Боловсролын чанарын үнэлгээний судалгаа явагдаж байна



Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны дэргэдэх боловсролын үнэлгээний төвөөс орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын мэдлэг, чадвар, төлөвшилтийг үнэлэх, бага, суурь, бүрэн дунд боловсролын стандарт, цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн түвшинг тогтоох зорилгоор энэ оны Боловсролын чанарын үнэлгээний судалгаа”-г гуравдугаар сарын 20-21-ний өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулж байна. Тус судалгаанд 17 сумын 25 сургуулийн 9 дүгээр ангийн 60 бүлгийн сурагчид хамрагдаж, суурь боловсролын түвшин тогтоох судалгааны асуулга, монгол хэл, математик, физик, англи хэлний хичээлээр шалгалт өгч байна. 

ВИДЕО: 





Мөн 2013 оноос хойш Боловсролын үнэлгээний төвөөс түүврийн аргаар авах чанарын үнэлгээний судалгааг жил бүр хийж иржээ. Санамсаргүй түүврийн аргаар хийдэг уг судалгаанд энэ жил Жаргалант сумын хоёрдугаар сургууль, Булган сумын нэгдүгээр сургууль, Зэрэг сумын сургуулийн 3 болон 10 дугаар ангийн сурагчид хамрагдаж байна. 3 дугаар ангийн сурагчид математик, монгол хэл, хөгжим, хүн ба орчин хичээлээр, 10 дугаар ангийн сурагчид математик, монгол хэл, газар зүй, биологийн хичээлээр тус тус шалгагдаж байна. Энэ хүрээнд Боловсролын үнэлгээний төвийн Шинжилгээний хэлтсийн дарга н.Батсүхээр ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байгаа бөгөөд орон нутгаас шалгалт зохион байгуулах комисс ажиллаж байна. 





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ