ХИС-ийн БШТС-ийн Газарзүй Геологийн тэнхимийн профессор Д.Отгонбаярын урилгаар 2019 оны 3 сарын 08-18 ны өдрүүдэд Ховд Их сургуульд БНХАУ-ын Ланжоугийн Их сургуулийн
“Дэлхий судлал, Хүрээлэн буй орчны сургууль”-ийн Физик газарзүйн тэнхимийн профессор Xiaozhong HUANG шавь нарын хамт айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд Ховд Их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б. Нямдоржтой уулзаж, уригдан ирсэн зорилгоо танилцуулан 2 сургуулийн хооронд албан ёсны гэрээ хийж хамтран ажиллах боломжтойг дурдлаа.
Мөн айлчлалын хүрээнд профессор Xiaozhong HUANG БШТС-ийн Биологи, Газарзүйн мэргэжлийн профессор, багш, оюутан Ховд Их сургуулийн залуу багш судлаачид, төслийн багийн гишүүдтэй “Мэдлэг хуваалцах” уулзалтыг зохион байгуулж, Ланжоу их сургуулийн танилцуулга, өөрийн судалгааны чиглэлийг танилцуулж, залуу судлаачдад хамтран ажиллах профессор олох боломж болон тэтгэлэгээр суралцах боломжуудын талаар харилцан ярилцаж санал солилцон үр дүнтэй уулзалтууд хийлээ. Тэрээр Ховд Их сургуулийн судлаачидтай Алтайн бүс нутгийн уур амьсгалын болон ургамлын нөмрөгийн өөрчлөлтийн судалгааны чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөж Хятад-Монголын хамтарсан судалгааны төсөлд Проф. Д. Отгонбаярын удирдлаган дор Ховд Их сургууль, МУИС-ийн профессор багш судлаачдын бүрэлдэхүүнтэйгээр “Баруун хойт ба өмнөд Алтайн Голоцений үеийн уур амьсгал, ургамлын динамикийн судалгаа” сэдэвт хамтарсан төсөл дэвшүүлээд байгаа юм байна.
Ланжоугийн Их сургууль нь Хятадын ТОП-10 Их сургуулийн нэг бөгөөд Байгалийн шинжлэх ухааны хөгжлөөрөө БНХАУ-даа 14-т, Физик газарзүйн шинжлэх ухааны хөгжлөөрөө тэргүүлэх байр буюу 4-т эрэмбэлэгддэг БНХАУ-ын томоохон сургуулиудын 1 юм.