Жил бүрийн 3-р сарын 22 ны өдөр Каках ард түмэн нарны баяр буюу “НАУРЫЗ”-ын баяраа тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү баярыг тохиолдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнгөрсөн 2018 онд Жаргалант сумын Рашаант, Жаргалан, Хайрхан багийн 70-аас дээш настай ахмад буурлуудад хүндэтгэл үзүүлж байсан бол энэ жил дээрх багийн 250 гаруй өрхөд хүндэтгэл үзүүлэн гарын бэлгээ гардууллаа. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн гарын бэлгийг Жаргалант сумын Рашаант багаас сонгогдсон аймгийн ИХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч Ю.Азамат, гишүүний Ховд аймаг дахь бие төлөөлөгч-туслах Х.Солонго нар гардуулан өгч баяр хүргэлээ.Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “НАУРЫЗ”-ын баярыг угтан оюутан залуучуудын дунд зохион байгуулсан “ДЭВЖЭЭ” тэмцээний тэргүүн байрын шагналыг ивээн тэтгэжээ. Огноо: 3/19/2019 Төрөл: Улс төр Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1437 Мэдээ таалагдсан: