Монгол цэргийн баяр болон олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Жаргалант сумын ИТХ-ын дарга Д.Бумцэнд, сумын ИТХ-ын төлөөлөгчид болон Тахилт багийн Засаг дарга, ИНХ-ын дарга, нийгмийн ажилтнуудтай хамтран тус багийн иргэдийг хүлээн авч уулзан, тэдэнд хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр уламжлалын дагуу багийнхаа аймаг, орон нутгийнхаа хөгжил, цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй аав, ээжүүдийг өргөмжлөн шалгарууллаа. Энэ жилийн хувьд манай багийн
“Буянтай аав”-аар З.Мягмарсүрэн, Ц.Дагва, Г.Баттулга, Н.Цэен-Ойдов, П.Цагаанцоож нар шалгарч
“Ачлалт ээж”-ээр Б.Дарьжав,
“Наран ээж”-ээр Г.Даваа,
“Саран ээж”-ээр С.Цэцгээ,
“Халамжит ээж”-ээр О.Энхээ,
“Манлай ээж”-ээр Б.Нямцэрэн нартаа энгэрийн тууз, дурсгалын зүйл гардуулан өглөө.
ВИДЕО: