Ховд аймгийн МАН-ын хорооны орон тооны дэд даргаар Т.Дэлгэрсайхан томилогдов



Ховд аймгийн МАН-ын хорооны хоёрдугаар хуралдаан энэ сарын 13-ны өдөр боллоо. Хуралд МАН-ын хорооны гишүүдийн 90 гаруй хувь нь оролцсон бөгөөд аймгийн Намын хорооны дарга Б.Дүгэржав өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлынхаа тайланг танилцуулж, цаашид анхаарах асуудал, хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар харилцан санал солилцлоо. Мөн зохион байгуулалтын зарим асуудлыг хэлэлцэж хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар  МАН-ын хорооны орон тооны бус дэд даргаар Б.Даваа-Эрдэнийг, орон тооны дэд даргаар Т.Дэлгэрсайханыг тус тус томилсон байна. Тэгвэл өнөөдөр намын хорооны Тэргүүлэгчид, гишүүд, ажлын албаныхан Т.Дэлгэрсайханд үүрэгт ажлыг нь албан ёсоор хүлээлгэн өгч, ажилд нь амжилт хүслээ.

ВИДЕО:













Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ