Монголын улс төрийн ууган хүчин МАН байгуулагдсаны 98 жилийн ой, “Эх орончдын өдөр"-т зориулсан хүчит бөхийн барилдаан аймгийн БТСГ-т боллоо.
Бөхийн барилдааны нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, БТСГ-ын дарга Г.Цэдэнбал болон үе үеийн бөхчүүд, бөх сонирхогчид оролцлоо.
Хүчит бөхийн барилдаанд 64 бөх зодоглон, уран мэхийг уралдуулан барилдсанаас Чандмань сумын харъяат 12 жилийн 6-р сургуулийн бөх, аймгийн харцага Э.Эрдэнэбаяр түрүүлж, Манхан сумын харъяат сумын начин Д.Мөнгөнсүх үзүүрлэж, Буянт сумын харъяат аймгийн начин Ц.Дармаабазар, Увс аймгийн Өмнөговь сумын харъяат сумын заан Т.Төрболд нар шөвгөрлөө.
Энэ үеэр ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа Мянгад сумын харъяат сумын заан Г.Галдөлийг
“Уран гараа дэвээтэй бөх"-өөр
, Эрдэнэбүрэн сумын харъяат залуу бөх Г.Даваасүрэнг
“Уран барилдаантай бөх”- өөр шалгаруулж шагналаа.