“Эх орончдын өдөр”, Монгол улсын улс төрийн ууган хүчин МАН үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойн баярын хурлыг аймгийн ХДТ-т зохион байгууллаа



Баярын хуралд аймгийн Засаг дарга, Монгол ардын намын хорооны дарга Б.Дүгэржав, ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, Ч.Уранчимэг нар болон намын хорооны тэргүүлэгчид намын ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон гишүүд, дэмжигчид өргөнөөр оролцлоо.
Баярын хурлыг аймгийн засаг дарга, аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга Б.Дүгэржав нээж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “....Эх оронч эцэг өвгөдийн маань туулсан зам хатуу ч хүрсэн өндөрлөг нь бахдам билээ. Үеийн үед үүрд дурсан санах тэрхүү бахдам түүхийн үнэний өмнө залуучууд та бид өвөг дээдсийнхээ эх орныхоо төлөө дуслуулсан хөлс, хатаагүй зам мөрийг үргэлжлүүлж хичээн хөдөлмөрлөх үүргээ нэр төртэй биелүүлэх нь өнөө цагийн эх орончдын түүхэн үүрэг байх учиртай” хэмээн онцоллоо.



Энэ үеэр 2018 оны ажлаараа тэргүүлж “Шилдэг намын хороо”-оор шалгарсан Дарви сумын намын хорооны шагналыг гардуулан өгч баяр хүргэлээ. Мөн “Боловсролын тэргүүний ажилтан”, Тэргүүний ардын авьяастан”, “Ховд аймгийн хүндэт тэмдэг”, “Тусгаар тогтнолын одон”, МАН-ын “Тэргүүний ажилтан”, “Эх орны төлөө”, “Ахмад зүтгэлтэн”, ”Намын хүндэт тэмдэг”, НАМЭХ, НАМЗХ-ны шагналаар шагнуулсан нэр бүхий хүмүүсийн шагналыг аймгийн МАН-ын хорооны дарга, дэд дарга, намын хорооны тэргүүлэгчид гардуулж баяр хүргэлээ.
"Эх орончдын өдөр"-өөр өөрийн үзэл бодлоороо МАН-ыг сонгон гишүүдийн эгнээг өргөтгөж гишүүнээр элссэн залуучууддаа “Намын гишүүний бат илэрхийлэх”-ийг нь гардуулж амжилт хүслээ.
Мөн , "Эх орончдын өдөр" МАН-ын 98 жилийн ойг угтан зохион байгуулсан спортын тэмцээн, уралдаанд амжилттай оролцож байр эзэлсэн баг тамирчдын шагналыг гардуулав.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ