Тэргүүлэгчдийн хурлаар аймгийн 2019 оны нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөө батлах, “Эвийн хүч” орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах, Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл байгуулах, Төрийн дээд шагналаар шагнуулахаар Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөн мэдүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.Хэлэлцэх асуудлын дараалал ёсоор аймгийн 2019 оны нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцэж байна. Огноо: 2/27/2019 Төрөл: Аймгийн ИТХ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1306 Мэдээ таалагдсан: