Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд Манхан сумын харьяат 102 настай Б.Намсрай гуайн "Алтан гадас" одонг гардуулан өглөө



Хаврын тэргүүн сарын шинийн нэгний билэгт сайн өдөр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиар ахлуулсан ажлын хэсэг аймгийнхаа хамгийн өндөр настнуудын нэг болох Манхан сумын харьяат 102 настай Б.Намсрай буурлынд очиж золголоо. Энэ үеэр өндөр настан Б.Намсрай гуайг МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор шагнасныг Ерөнхийлөгчийн гарын бэлгийн хамт гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ. Ховд аймгийн хамгийн өндөр настнуудын нэг болох Манхан сумын харьяат Б.Намсрай гуай 1918 онд төрсөн. Тэрээр гурван ч төрийн нүүр үзэж, түүхийн амьд гэрч болсон, Ховд аймгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө 70 гаруй жил тасралтгүй хөдөлмөрлөсөн хийж бүтээсэн зүйл арвин буянтай буурал юм. Түүний үр хүүхэд, ач зээ, жич гуч нийлсэн 100 гаруй хүн өнөөдөр улс аймаг, сумынхаа хөгжил цэцэглэлтэнд өөрсдийн хувь нэмэрээ оруулсаар байна.






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ