Ховд аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2019 оны 02-р сарын 02-ны өдрийн A/13 дугаар тушаалаар тус Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн сар шинийн баярын өдрүүдэд буюу 2019 оны 02-р сарын 04-11-ний хооронд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ. Баярын өдрүүдэд нийт 63 гомдол мэдээлэл бүртгэгдсэнээс 58 буюу дийлэнх хувь нь архинаас хамааралтай гомдол, дуудлага байсан байна. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн шинжтэй 4 гомдол мэдээлэл, зөрчлийн талаарх 59 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Зөрчлийн талаарх гомдол мэдээллээс олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан дуудлага 11, зам тээвэртэй холбоотой зөрчил 6, гэр бүлийн хүчирхийлэл 1, цагдаагийн албан хаагчийн илэрүүлсэн зөрчил 11, бусад төрлийн зөрчил 30 бүртгэгдсэн нь өмнөх сарын мөн үетэй харьцуулахад баярын өдрүүдэд гэмт хэрэг зөрчил харьцангуй бага гарсан гэж аймгийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгаас мэдээллээ. Огноо: 2/12/2019 Төрөл: Нийгэм Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1032 Мэдээ таалагдсан: