Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас 2018 оны үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлт болон вэб сайтаа идэвхтэй хөтөлж, мэдээллийн ил тод байдал, нээлттэй хүртээмжтэйгээр үйл ажиллагаагаа ард иргэддээ хүргэсэн сумын ИТХ-ын Ажлын албыг шалгаруулснаа хүчит бөхийн барилдааны үеэр гардуулан өглөө.
2018 оны үйл ажиллагааны үр дүнгээр Алтай сум тэргүүлж, удаах байруудад Эрдэнэбүрэн, Булган сумын ИТХ-ын Ажлын алба шалгарч, батламж, мөнгөн шагналаар шагнуулсан юм.
Байгууллагынхаа үйл ажиллагааг иргэд, олон нийтэд нээлттэй ил тод, хүртээмжтэйгээр хүргэсэн үзүүлэлтээр тэргүүн байранд Дөргөн сум, хоёрдугаар байрт Мөнххайрхан сумын ИТХ-ын ажлын алба шалгарч, батламж, мөнгөн шагнал гардан авлаа.