Төрийн албанд 10-аас дээш жил ажилласан удирдах ажилтнуудыг шагнаж урамшуулав



“Аймгийн Удирдах ажилтны зөвлөгөөн, сургалт”-ын үеэр аймгийн Засаг дарга, баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав хамгийн олон жил буюу 10-аас дээш жил ажилласан сум, баг, байгууллагын дарга нарыг шагнаж урамшуулсан байна. Тухайлбал,  Зэрэг сумын Засаг дарга Д.Октябрь, Эрдэнэбүрэн сумын ЗДТГ-ын дарга М.Баянжаргал, Буянт сумын сургуулийн захирал Б.Оюунчимэг, Мөст сумын ЭМТ-ийн эрхлэгч эмч Ж.Пүрэвбаатар, Рашаант өрхийн ЭМТ-ийн эрхлэгч З.Цоож, Ховд сумын Дунд-Ус багийн Засаг дарга Т.Солтаншарав, Үенч сумын Жаргалан багийн Засаг дарга К.Хавдрасоль, Жаргалант сумын Наран багийн Засаг дарга И.Цэрмаа, Булган сумын Далт багийн Засаг дарга М.Цэрэндорж, Булган сумын Баянсудал багийн Засаг дарга Т.Бигали, Булган сумын Бүрэнхайрхан багийн Засаг дарга Ж.Гантөмөр, Булган сумын Алагтолгой багийн Засаг дарга Г.Ганбат, Зэрэг сумын Эхэн багийн Засаг дарга Ч.Баяржунай, Дарви сумын Мөнгөн аяга багийн Засаг дарга М.Нэргүй нарыг тус тус шагнажээ. Ховд сумын Дунд-Ус багийн Засаг дарга Т.Солтаншарав, Жаргалант сумын Наран багийн Засаг дарга И.Цэрмаа нар 18 дахь жил, Үенч сумын Жаргалан багийн Засаг дарга К.Хавдрасоль 17 дахь жил, Булган сумын Далт багийн Засаг дарга М.Цэрэндорж, Булган сумын Баянсудал багийн Засаг дарга Т.Бигали, Булган сумын Бүрэнхайрхан багийн Засаг дарга Ж.Гантөмөр нар 16 дахь жилдээ тасралтгүй багийн Засаг даргаар ажиллаж байна.






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ