Улиран өнгөрч буй Тийн унжлагат хэмээх шороон Нохой жил олон ястны өлгий нутаг болсон Ховд нутгийн олонд ээл ивээлээ өгсөн сайхан жил болон өнгөрч байна. Таван эрдэнэ болсон эрдэнэт мал сүргээ таван төрөл тус бүрд нь өсгөн үржүүлж аймгийн хэмжээнд өнгөрсөн оны жилийн эцсийн мал тооллогоор 3 сая 146.4 мянган толгой мал тоолуулсан бөгөөд 1 малчин улсын хошой аварга малчин , 7 малчин Улсын аварга малчин цол хүртсэн амжилтаар сар шинэтэйгээ учран золгож байна. "Монгол Улсын аварга малчин" цол хүртсэн Манхан сумын Зэрэг гол багийн малчин Авираан Төртогтохын шагналыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт болон аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нар гардуулан өгч баяр хүргэлээ.ВИДЕО: Огноо: 1/28/2019 Төрөл: ХАА, Байгаль экологи Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1108 Мэдээ таалагдсан: