Орон нутагт томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан БСШУС-ын сайдын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/25 дугаар тушаалаар аймгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулиудыг 2019 оны 01 дүгээр сарын 21-нээс 02 дугаар сарын 04-ийг дуустал, өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг нэгдүгээр сарын 21-25-ны өдөр хүртэлх хугацаанд хичээл, сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоохоор болсон байна. Огноо: 1/18/2019 Төрөл: Боловсрол Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1851 Мэдээ таалагдсан: