Ховд аймгийн иргэдийн 70-80 хувь нь хувьцааны дансаа нээлгэжээ



Ховд аймагт ганцхан “Бумбат Алтай” үндэсний ууган брокер дилерийн компани үйл ажиллагаагаа явуулж, иргэдийн үнэт цаас, хувьцааны дансыг нээж байна. Одоогийн байдлаар тус аймгийн нийт иргэдийн 70-80  хувь нь үнэт цаас, хувьцааны дансаа нээлгэжээ. Зарим эх сурвалжийн мэдээллээр бусад аймгуудад 5000-7500 төгрөгөөр хувьцааны данс нээж байгаа бол Ховд аймагт 10 мянган төгрөгөөр нээж байна. Үнийн зөрүү үүссэн шалтгааныг тодруулахад тухайн брокер дилерийн компанийн данс нээх үйлчилгээний зардлаас шалтгаалан ялгаатай байдаг гэв.

Брокер дилерийн “Бумбат Алтай” компанид орон нутагт ажиллах эрхтэй 1 брокер ажилладаг бөгөөд Жаргалант сумын Магсаржав багийн 3 дугаар 60 айлын орон сууцны 51 тоотод ажлын өдрүүдэд  тогтмол үйлчилгээ үзүүлж байна. Иргэд үнэт цаасны данс нээлгэснээр "Эрдэнэс таван толгой" ХК-ийн 1072 ширхэг хувьцаагаа өөрийн дансанд байршуулж баталгаажуулан арилжаанд оруулах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох санал өгөх, сонгох сонгогдох эрх эдлэх, хувь эзэмшиж буй компанийнхаа ашгаас жил бүр ногдол ашиг авах, ханшийн өсөлтөөс ашиг олох зэрэг боломж, давуу тал бий болдог гэж тус компанийн брокер мэдээллээ.

Н.Лхагва
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ