Ховд аймаг дахь Цэргийн гавьяаны одонт Цагдаагийн газраас 2018 онд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нйитийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлынхаа тайланг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон ААН, байгууллагууд, иргэд олон нийтэд танилцуулж нээлттэй хэлэлцлээ. Үйл ажиллагаагаа сурталчлах, иргэд, олон нийтийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэдний санал хүсэлтийг сонсож, шийдвэрлэх, цаашдын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх зорилготой энэхүү арга хэмжээнд аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Пүрэвганди, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Батзаяа болон байгууллагуудын удирдлага, ажилтан алба хаагчид, иргэдийн төлөөлөл 200 гаруй хүн оролцсон юм. 2018 онд аймгийн Цагдаагийн газрын албан хаагчид гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр үүргээ амжилттай биелүүлж, гэмт хэрэг зөрчил 21,1 хувиар буурчээ.
ВИДЕО: