Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны анхны хуралдаан 01-р сарын 10-ны өдөр боллоо. Хуралд ирвэл зохих 11 Тэргүүлэгчээс Л.Энхбаяр, Ю.Азамат, П.Батхуяг, П.Улаанхүү, Б.Болорцэцэг нарын тэргүүлэгчид оролцож 54.5 хувийн ирцтэй хуралдав. Хуралдаанаар Аймгийн орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сангийн зарцуулалт, үр дүнд хийсэн нийцлийн аудитын товч танилцуулга, Төлбөр хураамжийн хувь хэмжээ тогтоох, хуваарь батлах тухай, Аймгийн ИТХ-ын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай, Төрийн дээд шагналаар шагнуулахаар өргөн мэдүүлэх тухай гэсэн 4 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.