Засгийн газрын 2019 оны 01-р сарын 09-ний өдрийн хуралдаанаар Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, хошой аварга малчин, аварга тариаланч хамт олныг тодруулсан байна. 21 аймаг, нийслэлээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлсэн материалыг 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, 108 малчныг “Улсын аварга малчин”, 9 малчныг “Улсын хошой аварга малчин”, 7 саальчныг “Улсын аварга саальчин”, 3 фермерийг “Улсын аварга фермер”, 12 аж ахуйн нэгжийг “Улсын аварга тариаланч хамт олон”, 22 иргэнийг “Улсын аварга тариаланч”-аар шалгаруулжээ.
Ховд аймгаас 2019 онд дараах хүмүүс Улсын аваргаар тодорсон байна.
“Улсын аварга малчин”-аар:
Ховд аймгийн Чандмань сумын Талын булаг багийн малчин Очирын Төмөртогоо
Манхан сумын Зэрэг гол багийн малчин Авирын Төртогтох
Алтай сумын Барлаг багийн малчин Идэшийн Чулуунбаатар
Булган сумын Байтаг багийн малчин Ишийн Цогт-Очир
Дарви сумын Баянбулаг багийн малчин Гонгор-Ившингийн Батжаргал
Буянт сумын Наранхайрхан багийн малчин Магсархүүгийн Мөнхбат
Дөргөн сумын Аргалант багийн малчин Чулууны Буянжаргал
“Улсын хошой аварга малчин”-аар:
Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн малчин Цэрэннадмидын Насанжаргал
“Улсын аварга тариаланч”-аар
Ховд аймгийн Буянт сумын иргэн Рахмааны Хаугажай шалгарсан байна.
Аваргуудын шагналыг Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баярын өмнө олгоно.
Эх сурвалж: "Ikon.mn" сайт