Ховд аймаг Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2018 оны жилийн эцэст малын тоо 3 сая 146.4 мянган толгойд хүрч, өмнөх оныхоос 300.2 мянган толгой буюу 8.7 хувиар буурчээ.
Мал таван төрөлдөө буюу адуу 3.5, үхэр 6.8, тэмээ 0.3, хонь 149.3, ямаа 140.2 мянгаар тус тус буурсан байна. Тус аймгийн 17 сумын 13 сумын мал буурсан, харин Алтай, Булган, Үенч, Цэцэг сум 1.2-11.4 хувиар буюу 2.1-29.5 мянган толгойгоор өссөн байна.
Хамгийн их мал буурсан сум Манхан / 51.6/, Дарви /36.5/, Дуут / 29.5/, Зэрэг /37.4/ Эрдэнэбүрэн / 36.5/ мянган толгойгоор буурчээ гэж Ховд аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.