Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ХИС-ийн багш, ажилчдын шинэ жилийн баярын үйл ажиллагаа энэ сарын 21-ний өдөр ёслол төгөлдөр болж өнгөрөв. Баярын цэнгүүнийг нээж авьяаслаг оюутан суралцагчид урлагийн тоглолт толилуулсан бөгөөд энэ үеэр ХИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Нямдорж мэндчилгээ дэвшүүллээ. Баярын үйл ажиллагаанд Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Ховд аймгийн аудитын газрын дарга Х.Болдбаатар тэргүүтэй аймаг орон нутгийн төлөөлөн хүрэлцэн ирж, ХИС-ийн хамт олонд хандан үг хэлэв.
Мөн энэ үеэр 2018 онд хамт олноо манлайлан оюун ухаан, авьяас чадвар, хүч хөдөлмөрөө дайчлан амжилттай ажилласан ажилчдаа шагнаж, цаашдын хийж бүтээх их үйлсэд нь өндөр амжилт хүссэн юм.
Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр:
1. О.Мөнхжаргал (дэд захирлын үүрэг гүйцэтгэгч)
Ховд аймгийн Засаг даргын нэрэмжит жуух бичгээр:
1. Н.Цагаанчулуун (багш)
2. Б.Гантулга (багш)
Ховд аймгийн Засаг даргын өргөмжлөлөөр:
1. Ч.Түвшинсайхан (багш)
2. Д.Отгонбаяр (багш)
Ховд аймгийн хүндэт тэмдэгээр:
1. Д.Пүрэвдаш (Күнзийн институтийн захирал)
2. Жан Юүэ (Багш)
Байгууллагын аварга ажилтан:
1. Д.Түмэндэмбэрэл (үйлчлэгч)
Сургуулийн өргөмжлөлөөр:
1. Б.Баярхүү (багш)
Сургуулийн жуух бичигээр:
1. Ж.Алтантуяа (үйлчлэгч)
2. Б.Шагай (Номын санч)
3. Т.Бат-Эрдэнэ (нягтлан бодогч)
4. Х.Цэцэгханд (Хүний нөөцийн мэргэжилтэн)
5. З.Буяннэмэх (хичээлийн туслах ажилтан )
6. Б.Энхжаргал (үйлчлэгч) нар тус тус шагнагдсан байна.