Ховд аймгийн “Үйлдвэрлэл хоршоолол, ахуй үйлчилгээний салбар, мэргэжлийн холбоод” 2018 оны шилдгүүдээ тодруулав


Үйлдвэрлэл хоршооллын холбооны Ховд аймаг дахь "Үйлдвэрлэл хоршоолол, ахуй үйлчилгээний салбар, мэргэжлийн холбоод"  2018 оны ажлаа дүгнэж "Сүлд модны наадам"- аа ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Ховд аймаг дахь "Үйлдвэрлэл хоршоолол, ахуй үйлчилгээний салбар, мэргэжлийн холбоод"-ын сүлд модны наадмыг 2008 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаагийн баярын арга хэмжээг Зурагчдын холбооноос зохион байгуулсан юм. Баярын арга хэмжээний үеэр 5 номинациар энэ оны шилдгүүдээ тодрууллаа. 2018 оны шилдэг үсчинээр ХПТК-ийн үсчиний багш Ц.Дэлгэрсайхан, шилдэг оёдолчиноор Миний урлан салоны эзэн Ц.Алтнаа, шилдэг гуталчинаар Эко гутал үйлдвэрийн ажилтан О.Тогтохбаяр, шилдэг гоо сайханчаар Гоо хатан  салоны гоо сайханч Б.Пүрэвсайхан, шилдэг зурагчинаар Коника зургийн газрын эзэн Э.Оюунаа шалгарч 2018 оны ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан амжилтаа үнэлүүлэв.

ВИДЕО:






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ