Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг, оны онцлох хүмүүсийг шалгаруулах Алтан сарнай наадам 2015 оноос хойш нийгэмд тустай хүмүүнлэгийн аяныг зохион байгуулж ирсэн байна. Өнгөрөгч “Алтан сарнай 2017” наадмыг “Эрүүл Монгол хүүхдийн төлөө” уриан дор зохион байгуулж, наадамд оролцогчид нийслэлийн хүүхдийн эмнэлэг болон алслагдсан аймгийн хүүхдийн тасагт нэн шаардлагатай эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг худалдан авахад зориулж хандив цуглуулжээ. Тэгвэл наадамд оролцогчдын хандиваар худалдан авсан тоног төхөөрөмжүүдийг нийслэлийн 5 дүүргийн хүүхдийн эмнэлэгт гардуулан өгсөн бол алслагдсан аймгийн хүүхдийн эндэгдэл бууруулахад хувь нэмэр оруулах үүднээс Ховд аймгийн БОЭТ-ийн хүүхдийн тасагт нэн шаардлагатай байдаг 4 нэр төрлийн 8 тоног төхөөрөмийг Ховд аймгийн НАМЗХ-ны тэргүүлэгчид хүүхдийн тасгийн хамт олонд гардуулан өгч улс эх орныхоо хойч ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа эрүүл энхийн манаанд зогсдог эмч мэргэжилтнүүддээ цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүслээ. ВИДЕО: Огноо: 12/20/2018 Төрөл: Эрүүл мэнд Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1248 Мэдээ таалагдсан: