“Түмний 76” санал асуулгад одоогоор 180 гаруй санал ирээд байна



Монгол улсын иргэд бүр үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж дөрвөн жилд нэг удаа төрд төлөөлөх хүнээ сонгодог ч та биднийг төлөөлөн төрд гарсан эрхмүүд шударга бусын хонгилоор орж эцэстээ иргэд сонгогчдынхоо эрх ашиг улс орны авилгагүй байдлыг умартан зөвхөн газрын доор баялагийн төлөө хоорондоо байлдаж байна.
-Үүний үрд үнд Монголын ард түмэн агаарын бохирдолтой хорт утаагаар амьсгалан эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдлэж чадахгүй байна.
-Үүний үр дүнд бензин шатахуун өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж иргэдийн амьдрал өдөр ирэх тусам доройтсоор байна.
-Үүний үр дүнд ажилгүйдэл ядуурал туйлдаа хүрч нийгэмд гэр бүл салалт, архидалт хулгай дээрэм нэмэгдсээр байна.
Тиймээс Монголын ард түмэн үндсэн хуулиа ролгогдсон эрхээ одоо л эдэлж төрд түмнээ төлөөлөх түшээдэ эулстөрчдөөс бус улс орноо удирдан жолоодож чадах Оюунла гиргэдээсээ шударгаар сонгох цаг болжээ
"Түмний 76"-г сонгох эрхээ та эдлэхийн тулд нийгэмд ёс суртахуун, хууль журмыг хэвшүүлэх, дадуулах, чадвар бүхий, "Түмний 76" эрхмийг олон нийтийн санал асуулгаар тодруулахад гар бие оролцох боломж байна. 
Нэр дэвшигчид тавигдах шаардлага Монголын төрд шударгаар зүтгэх чин эрмэлзэлтэй, нэр төр цэвэр, эрүүл чийрэг иргэн байна.
Санал асуулга 3 үе шаттай бөгөөд нэр дэвшүүлэх хүмүүсийг 2018 оны 11-р сарын 29-нөөс 2018 оны 12-р сарын 29-ний хооронд Control.mn сайтан дээрх маягтын дагуу бөглөнө.
"Түмний 76" санал асуулгад одоогоор 180 гаруй санал ирээд байна. Санал дуусахад 16 хоног үлдлээ.
Монголын баялагт цөөн хүмүүс эзэн сууж, ард түмнээ удирдан засаглаж чадахгүй байгаа учраас олигархуудын савраас аваръя.Тиймээс өнөөдөр иргэн бүр эрхээ эдлэн сонголтоо хийх цаг хэдийн иржээ.
Хэрэв та саналаа өгөхийг хүсвэл дараах линкээр https://goo.gl/forms/6tNGHzYXB63yPH5k1 нэвтэрч өөрийн саналаа илгээнэ үү.
Хэрэв та утсаар холбогдож санал өгөхийг хүсвэл 99147076, 88106607 холбогдоорой.


ЭХ СУРВАЛЖ:CONTROL.MN

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ