Ховд аймгийн Нийтийн номын сан нь 1938 онд уншлагын газар нэртэй 1 ажилчинтай, 500 орчим боть номтой байгуулагдсан түүхтэй. Өдгөө 3 фондтой, 72000 мянга гаруй номтой 7 тасаг, танхимтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа Ховд аймгийн Нийтийн номын сангийн 80 жилийн ой энэ онд тохиож байна. 80 жилийн ойг тохиолдуулан, уг номын санг Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн, үндэсний номын сангийн захирал асан Магсарын Баянзулын нэрэмжит, уншлагын танхимыг нь нэрт яруу найрагч МЗЭ-ийн шагналт, Болор цомын эзэн Хөөдөөгийн Эрдэнэбаатарын нэрэмжит болголоо. ВИДЕО: Огноо: 12/11/2018 Төрөл: Боловсрол Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1468 Мэдээ таалагдсан: