Ховд их сургуулийн хэл зохиолын тэнхим, Монголын зохиолчдын эвлэлийн Ховд аймаг дахь Алтай салбар хамтран “Ховд аймгийн зохиолчдын өв ба орчин үе” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний бага хуралд Ховд их сургуулийн хэл зохиолын тэнхимын эрхлэгч, МЗЭ-ийн Алтай салбарын удирдах зөвлөлийн гишүүн, яруу найрагч, доктор, дэд профессор Д.Өрнөхдэлгэр, МЗЭ-ийн Алтай салбарын гүйцэтгэх захирал яруу найрагч, зохиолч, судлаач Г.Төрмөнх, хэл зохиол судлаач доктор, дэд профессор А.Батсуурь, Түүхийн ухааны доктор, профессор М.Ганболд, Ховд их сургуулийн НХУС-ийн захирал, философийн ухааны доктор, яруу найрагч Ц.Пүрэвсүрэн, ХИС-ын багш, хэл зохиол судлаач, магистр, МЗЭ-ийн Алтай салбарын, утга зохиолын ажилтан И.Жавхлан, МУГЖ урлаг судлаач Н.Сэнгэдорж, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Г.Бямбаа гэх мэтийн орон нутагт нэр хүн хүндтэй хүмүүсээс гадна 20 гаруй судлаач оюутнууд илтгэл хэлэлцүүлж, 200 гаруй хүн хүрэлцэн очиж, оролцов.
ВИДЕО: