Шатрын спортыг орон нутагт жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийн тулд Монгол улсад шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дор уламжлал болгон зохиогддог Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний анхан шат 11-р сарын 10-11-ний өдрүүдэд Монгол улсын 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт нэгэн зэрэг явагдсан. Тэгвэл хагас шигшээ буюу аймгийн аварга шалгаруулах тэмцээн 12-р сарын 8-ны өдөр Ховд хотноо зохион байгуулсан ба тэмцээнд 17 сумын 60 гаруй тамирчид оролцож оюун ухаанаа сорин өрсөлдлөө. ВИДЕО:Тэмцээний дүн гарахад эрэгтэй төрөлд Жаргалант сумаас оролцсон Т.Энх-Амар 1-р байр, Зэрэг сумаас оролцсон Э.Ганболд 2-р байранд орсон бол эмэгтэй төрөлд Ховд сумаас оролцсон Б.Бибигүл 1-р байр эзлэн, шигшээ тоглолтонд оролцох эрхийн бичиг, медаль, мөнгөн шагналаар шагнуулав. Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн 2019 оны 1 дүгээр сарын 10 нд Улаанбаатар хотод болно. Огноо: 12/10/2018 Төрөл: Аймгийн ИТХ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1359 Мэдээ таалагдсан: