2019 оны наймдугаар сард ОХУ-ын Казань хотноо болох 45 дахь удаагийн тэмцээнд эх орноо төлөөлөх ур чадвартай залуусыг сонгох сүүлийн шатны шалгаруулалт 2018 оны 12-р сарын 03-07 өдрүүдэд болж өнгөрлөө. “WORLD SKILLS KAZAN 2019” ур чадварын олимпод Монгол улсаа төлөөлөн оролцох залуусын нэрс тодорсон байна. Тодруулбал:Гагнуурын төрлөөр Герман-Монголын МСҮТөвийн оюутан Т.Оюун-Эрдэнэ, Цахилгааны төрлөөр Налайх дахь МСҮТ-ийн суралцагч Э.Рэнцэн-Очир, Барилгын өрөг угсрагчийн төрлөөр Барилгын политехник коллежийн суралцагч Г.Анх-Учрал, Барилгын сантехникийн төрлөөр Ховд Хөгжил политехник коллежийн суралцагч С.Дашдэрэм, Мужааны төрлөөр Техник технологийн политехник коллежийн БУМТ-ангийн төгсөгч Н.Батбуян, Токарийн төрлөөр Налайх дахь МСҮТөвийн суралцагч Т.Цогтсайхан, Тогоочийн төрлөөр Хөвсгөл МСҮТөвийн төгсөгч Л.Чибаяр, Үсчний төрлөөр Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн суралцагч Н.Гэрэлт-Од нар шалгарчээ.