ММНБИ-ийн Ховд салбар Ховд их сургуулийн НХУС-ийн Бизнесийн удирдлагын тэнхимтэй хамтран оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав



Санхүүгийн байгууллага үүсч хөгжсөний 107 жил, Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны баярын өдрийг тохиолдуулан ММНБИ-ийн Ховд салбар Ховд их сургуулийн НХУС-ийн Бизнесийн удирдлагын тэнхимтэй хамтран оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг энэ сарын 6-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус эрдэм шинжилгээний хурлын үеэр оюутнууд “Банкны зээлийн хүүг бууруулах боломж”, “Ховд их сургуулийн оюутнуудын санхүүгийн боловсрол, өнөөгийн байдал”, “Монгол орны үнэт цаасны зах зээлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд” зэрэг 10 илтгэл хэлэлцүүлснээс I-р байранд НББ-III курсийн оюутан Б.Айсауле, Ц.Батгэрэл нарын “Задгай мөнгөний хэрэглээ ба үнэ цэнэ “ , II-р байранд НББ-III курсийн оюутан Б.Сувд-Эрдэнийн “Өрхийн хуримтлалыг бий болгох” , III-р байранд БУ-III курсийн оюутан З.Ган-Очирын “Арилжааны банкны зорилтот зах зээлийг оновчтой тодорхойлох” сэдэвт илтгэл шалгарсан байна. Мөн дэд байранд БУ-III курсийн оюутан Б.Ган-Очир, НББ-IV курсийн оюутан Э.Эрдэнэ-Заяа, Ц.Сэр-Од нарын илтгэлүүд шалгарч Голомт банкны гарын бэлгээр шагнууллаа.



ВИДЕО:



Эрдэм шинжилгээний бага хурлын шүүгчээр ММНБИ-ийн Ховд салбарын дарга А.Оюундэлгэр, НХУС-ийн захирал Ц.Пүрэвсүрэн, БУ-ийн тэнхимийн багш Г.Отгонсүрэн нар ажиллав.









Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ