Khovdnews.mn цахим сайт "Ган үзэг-2018" наадмын Орон нутгийн шилдэг сайт номинацид нэр дэвшлээ...

khovdnews.mn

Khovdnews.mn цахим сайт нь 2013 онд анх байгуулагдаж орон нутгийн мэдээ мэдээллийг иргэд олон нийтэд хүргэх ажлыг эхлүүлсэн ба 2016 оноос хойш үйл ажиллагаагаа тогтмолжуулан ерөнхий редактор, инженер, сэтгүүлч-найруулагч гэсэн орон тоотойгоор сэтгүүлзүйн зарчим, сэтгүүлчийн ёс зүйг эрхэмлэн иргэд олон нийт, уншигчдад үнэн бодит, тэнцвэртэй мэдээллийг бэлтгэн шуурхай хүргэн ажиллахаас гадна орон нутагт орчин үеийн цахим сэтгүүлзүй, мэдээллийн хэрэгслийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. 

Өнгөрсөн 2017 оны байдлаар  Khovdnews.mn цахим сайтын хамт олон аймаг,сум орон нутгийн нийгэм, эдийн засаг, улс төр, боловсрол, эрүүл мэнд, ХАА, байгаль экологи, урлаг, спортын гээд бүхий л салбараас нийтдээ 1400 орчим мэдээ мэдээлэл, ярилцлага сурвалжлагыг ФОТО болон ВИДЕО хэлбэрээр бэлтгэн youtube.com болон өөрийн сайтад байршуулсан ба 2017 онд дахардсан тоогоор 119964 уншигч сайтад хандан мэдээлэл авсан статистик үзүүлэлттэй байв. Тэгвэл 2018 онд  сэтгүүлзүйн бичлэгийн бүхий л төрөл жанраар 2500 орчим мэдээ мэдэлэл, ярилцлага, сурвалжлага, нэвтрүүлэг бэлтгэн байршуулсан ба 2018 оны 11-р сарын байдлаар давхардсан тоогоор 161313 уншигч сайтад хандан мэдээлэл авсан ба хандалт өнгөрсөн оныхоос нэмэгдсэн, 2017 онд Khovdnews.mn цахим сайт, Khovdnews.mn фэйж хуудас нь 6000 дагагчтай байсан бол 2018 онд 12500 болж дагагчдын тоо нэг дахин нэмэгдэж өдрөөс өдөрт өссөөр байна.  



Манай сайтыг "Ган үзэг-2018" Сэтгүүлзүйн салбарын оны тэргүүн наадмын Орон нутгийн шилдгүүд төрөлд "Орон нутгийн шилдэг сайт" номинацид нэр дэвшүүлсэн бөгөөд 7 сайт нэр дэвшсэнээс одоогоор фэйсбүүк саналаар тэргүүлж байна. Уншигч та бүхэн бидний үйл ажиллагааг дэмжвэл энэхүү холбоосоор хандаж  https://cmj.mn/vote/nomination/20  саналаа өгнө үү. Санал авах хугацаа 2018 оны 12-р сарын 07 ны орой буюу өнөөдрийн 20 цагт хаагдах тул та бүхнийг амжиж саналаа өгөхийг хүсье. Таныг хүндэтгэсэн:Khovdnews.mn цахим сайтын хамт олон... 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ