Ховд аймгийн нутгийн захиргааны байгууллагын дэс, туслах түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд иргэдийг сонгон шалгаруулах төрийн албаны мэргэшлийн шалгалт авна.
Аймгийн нутгийн захиргааны байгууллагаас зарласан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг сонгон шалгаруулах мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийг аймгийн Засаг даргын Тамгын газарт 2018 оны 12 дугаар сарын 17, 18-нд 09.00-12.30, 14.00-18.00 цагийн хооронд бүртгэнэ.
Бүртгүүлсэн иргэдэд зориулсан шалгалтын зохион байгуулалт, шалгалт өгөх газар, хуваарь, цахим шалгалт өгөх семинар /зааварчилга/-ыг аймгийн ЗДТГ-ын Хурлын танхимд 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16.00 цагт өгнө.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх утаснаас авна уу.
209 ТООТ ӨРӨӨ, УТАС: 70432506, 88039925