Мерси Кор Монгол ОУБ-аас Ховд аймагт хэрэгжүүлж буй
“Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон ШУ-ны аргыг ашиглах нь” буюу LTS-2 төслийн санхүүжүүлэгч болох АНУ-ын Хөгжлийн агентлагийн харьяа Гамшигт нэрвэгдсэн гадаад орнуудад тусламж үзүүлэх газрын төлөөлөгч Mrs. Christina Carol, Mr. Jonathan Landon, Мерси Кор Монгол ОУБ – ын хөтөлбөрийн захирал Г.Энхцэцэг нар 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдөр Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт, болон холбогдох хүмүүстэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар
“Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон ШУ-ны аргыг ашиглах нь” буюу LTS-2 төслийн хүрээнд 2018 онд зохион байгуулсан ажлын талаарх мэдээлэл танилцуулж, 2019 онд хамтран зохион байгуулах ажлын саналыг хэлэлцлээ.
Мөн 2018 онд Мерси Кор ОУБ-аас санхүүжүүлсэн Улсын нөөцийн салбарын төвийн цэгийн хүнсний агуулахад хийсэн засварын үйл ажиллагаатай танилцав.