Мерси кор олон улсын байгууллагын төслийн багийнхан Ховд аймагт ажиллаж байна



Мерси Кор Монгол Олон улсын байгууллагаас Ховд аймагт хэрэгжүүлж буй “Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь 2” буюу LTS 2 төслийн санхүүжүүлэгч болох USADI/OFDA-ийн төлөөлөгч Mrs.Christina Carol, Mr.Jonathan Landon, Мерси Кор Олон улсын байгууллагын хөтөлбөрийн захирал Г.Энхцэцэг, Гамшгийн эрсдлийг бууруулах хөтөлбөрийн менежер Б.Энхтуяа нарын 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Мянгад, Дөргөн, Ховд, Жаргалант суманд 12 дугаар сарын 04-08-ны өдрүүдэд ажиллаж байгаа бөгөөд энэ үеэрээ аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан болон холбогдох албаны хүмүүстэй уулзлаа. Уулзалтын үеэр “Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь 2” буюу LTS 2 төслийн үр дүнгийн талаар ярилцаж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал бодлоо солилцлоо. 



“Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь 2” буюу LTS 2 төсөл 2015 оноос Ховд аймагт хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2018 оноос бүх суманд хэрэгжиж эхлээд байна. Энэхүү төслийн үр дүн нь SMS-130105 тусгай дугаараас гар утсаараа цаг агаарын болон бэлчээрийн 12 төрлийн мэдээг 17 сумын 91 багийн хэмжээнд авах үйлчилгээ, LEGS сургагч багшаар 24 хүн бэлтгэгдэж, 5 сумын гамшгийн төлөвлөгөөг LEGS стандартын дагуу 2018 онд шинэчлэн боловсруулж, Мөнххайрхан, Манхан сумууд бэлчээр ашиглалтын журмаа батлан мөрдүүлснээр бэлчээр сэлгэлт сайжирсан, бэлчээрийн менежментийн сургагч багшаар 4 хүн бэлтгэж, орон нутагт 2 хүнийг дадлагажуулсан зэрэг олон олон ажлуудыг Ховд аймагт хэрэгжүүлж байна.

ВИДЕО:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ