"Ховд түншлэл-2018" төр, хувийн хэвшлийн түншлэгчдийн зөвлөгөөн боллоо

Image may contain: 21 people, including А. Энэрэл, indoor

Хөгжил Политехник коллеж нь хөдөө аж ахуй, барилга уул уурхай, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр 32 мэргэжлээр сургалтын үйл ажиллагааг явуулж, 150 гаруй аж ахуй нэгж байгууллагатай төр хувийн хэвшлийн түншлэлийн үйл ажиллагааг бэхжүүлэн, харилцан туршлага солилцох, үйлдвэрлэл дээр суралцагсдыг дадлагажуулах, ажил олгогчдын захиалгаар мэргэжилтэй ажилчин бэлтгэх, төгсөгчдийг ажлын байраар хангах, үйлдвэрлэл дээр ажиллагсдыг чадавхижуулах зэрэг үйл ажиллагааг явуулж байна. Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллежоос төр хувийн хэвшил, сургуулийн түншлэл хамтын ажиллагааг өргөжүүлэх, бэхжүүлэх, мэргэжлийн үнэ цэнэ, үнэлэмжийг нэмэгдүүлэх, ахмадаас суралцах, ажилгүйдлийг бууруулах, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, үйлдвэрлэл дээрх сургалтыг чанаржуулах зорилгоор "Ховд түншлэл-2018" төр хувийн хэвшлийн түншлэгчдийн зөвлөгөөнийг энэ сарын 29-ний өдөр зохион байгуулав. Зөвлөгөөнд ХХҮЕГ-ын дарга Нямдаваа Ховд хөгжил Политехник коллежийн захирал Д.Баярмаа болон төр захиргааны байгууллагын төлөөлөл, түншлэгч аж ахуйн нэгж байгууллагын удирдлагууд, ажил олгогчид, мэргэжлийн холбоод, мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүд, ЕБС-ийн захирал, технологийн багш нар, тус сургуулийн багш, суралцагсдын төлөөлөл 100 гаруй хүн оролцлоо.

ВИДЕО:



Энэ үеэр үсчин гоо засал, оёмол бүтээгдэхүүний оёдолчин, малын бага эмчийн анги болон тогооч, талх нарийн боов, модон эдлэл мужааны ангийн төгсөх ангийн суралцагсдын тайлан үзэсгэлэн гаргаж олны хүртээл болгосон бол ажил олгогчдын төлөөлөл уран мутар оёдлын үйлдвэрийн хамт олны бүтээлийг дэлгэн үзэсгэлэн гаргалаа. Мөн энэ үеэр шилдэг түншлэгч байгууллагуудаа алдаршуулан шалгаруулсан байна.

Image may contain: 2 people, including Нямдаваа Батжаргал, suit

 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ