Аймгийн ИТХ-ын 8-р хуралдаан 87.8 хувийн ирцтэйгээр хуралдаж байна



Аймгийн ИТХ-ын 8-р хуралдаан энэ оны 12-р сарын 1-ний энэ өдөр аймгийн нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд эхэллээ. Хуралдаанд аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгчийн 35 нь хүрэлцэн ирж 87,8 хувийн ирцтэйгээр  хуралдаж байна. 

ВИДЕО:



Аймгийн ИТХ-ын 8-р хуралдаанаар: 
- “Аймгийн ИТХ-ын 2018 оны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилтын тухай” аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандийн илтгэл
- “Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2016-2020 оны хөтөлбөрийн хэрэгжилт, тайлангийн жилийн биелэлт, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэлийг хэрэгжүүлсэн дүн, цаашдын зорилтын тухай” аймгийн Засаг дарга Б.Дүгэржавын итгэл
- “Аймгийн төсвийн 2018 оны урьдчилсан гүйцэтгэл, 2019 оны төсвийн төслийн тухай” аймгийн Засаг дарга Б.Дүгэржавын илтгэл
- “Аймгийн 2019 оны төсвийн төсөлд төсвийн үр ашгийг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх талаар аймгийн Аудитын газраас өгөх саналын тухай”  аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Х.Болдбаатар-ын илтгэл
- “Газар зохион байгуулалтын асуудал
- “Аймгийн газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн үр дүн, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай” аймгийн Засаг дарга Б.Дүгэржавын илтгэл
- “Эрдэнэбүрэн сумын хилийн цэсийг өөрчлөн тогтоох тухай” аймгийн Засаг дарга Б.Дүгэржавын илтгэл 
- “Журмуудыг хэлэлцэн батлах тухай”
- “Мал эмнэлгийн үйлчилгээний үнэлгээний тариф тогтоох тухай” аймгийн Засаг дарга Б.Дүгэржавын илтгэл
- “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ын тухай аймгийн Засаг дарга Б.Дүгэржавын илтгэл
- “Аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усан сан бүхий газруудын энгийн болон онцгой хамгаалалтын бүсийн хилийн цэсийг тогтоох тухай” аймгийн Засаг дарга Б.Дүгэржавын илтгэл зэрэг илтгэлүүдийг  хэлэлцэн шийдвэрлэх юм.  Аймгийн ИТХ-ын 8-р хуралдаан энэ оны 12-р сарын 1-2-ныг хүртэл явагдана. 





 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ