“Шинэ зууны хүүхдүүд” аймгийн хүүхдийн нэгдсэн чуулган боллоо



Аймгийн ИТХ, ГБХЗХГ, “Дэлхийн Зөн Ховд” орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран “Шинэ зууны хүүхдүүд” аймгийн хүүхдийн нэгдсэн чуулганыг энэ сарын 30-ны өдөр Ховд аймагт зохион байгууллаа. Чуулганд аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн гишүүд, 17 сумын 24 сургуулийн сурагчид, хүүхдийн элч, төлөөлөл нийт 100 орчим хүн оролцлоо.  Чуулганы нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, ГБХЗХГ-ын дарга Ц.Номинчимэг, Жаргалант сумын Засаг даргын орлогч Ц.Лувсанлхамо,  аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Д.Бямбасүрэн,аймгийн Цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн дарга, дэд хурандаа М.Оюунсүрэн нар оролцож, хүүхэд багачуудын талаар авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрүүдийн талаар танилцуулсан юм.



Чуулганы зорилго нь хүүхэд багачуудын оролцоог хангах, хүүхдийн өмнө тулгамдаж байгаа асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, өсвөр үеийнхний дуу хоолойг сонсох, оролцоонд суурилсан хөгжлийн чиг хандлагыг төлөвшүүлэх, хүүхдийн хөгжил, хамгааллын бодлого, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд орон нутгийн хүүхдийн оролцооны байгууллагуудын идэвх санаачлагыг нэмэгдүүлэх, туршлага солилцох, Мини парламентийн үйл ажиллагааг тогтмолжуулах, хүүхдийн элч нарыг чадваржуулахад чиглэж байв.

ВИДЕО:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ