2015 оны долдугаар сарын 08-нд Улсын их хурал
"Нийтийн сонсголын тухай хууль"-ийг баталсан бөгөөд 2016 оны гуравдугаар сарын 01-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн юм. Уг хуулинд ерөнхий хяналтын болон төсвийн хяналтын асуудлаар Засгийн газар, төрийн захиргааны төв, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага жил бүр сонсгол зохион байгуулна гэж заасан байдаг ч хууль хэрэгжиж эхэлснээс хойш Дорнод аймгийг эс тооцвол бусад аймаг, орон нутагт түүний дотор Ховд аймагт нэг ч удаа албан ёсоор сонсгол зохион байгуулаагүй байв. Тэгвэл 2018 оны 11 сарын 27-ны 14 цагт Ховд аймгийн ИТХ болон
"Ховдын толь" ТББ-аас
“Төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоо – зарим хууль тогтоомжийн хэрэгжилт” сэдэвт сонсголыг хуульд нийцүүлэн анх удаа Ховд аймгийн нутгийн удирдлагын ордны Иргэний танхимд зохион байгууллаа. Сонсголд ИТХ-ын төлөөлөгчид, ажлын албаны мэргэжилтнүүд, Үйлдвэрчний эвлэл, Барилгачдын холбоо, аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхим, Залуу инженерүүдийн холбоо, Ахмадын хороо, Мерси кор олон улсын байгууллага, Ховд аймаг дахь Авлигатай тэмцэх олон нийтийн зөвлөл, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 30 гаруй хүн оролцлоо.
ВИДЕО: