Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчийн нэг Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсэний 112 жилийн ойг тохиолдуулан, ХИС-ийн НХУС-ийн Хэл зохиолын тэнхимээс жил бүр уламжлал болгон явуулдаг “
Тэргүүний уран бүтээлч” шалгаруулах уралдааныг 2018 оны 11-р сарын 21-ний өдөр зохион байгуулав. Оюутан залуучуудын авьяас сонирхлыг нээн хөгжүүлж, хөхүүлэн дэмжих, уран зохиол, гоо зүйн төлөвшил олгох, харилцан туршлага солилцох зорилготой тус уралдаан нь
“Тэргүүний шүлэгч”,
“Богино өгүүллэг”,
“Уран уншигч” гэсэн гурван төрлөөр явагдсан бөгөөд “Тэргүүний шүлэгч” төрөлд 20, “Богино өгүүллэг” төрөлд 7, “Уран уншигч” төрөлд 11 оролцогч авьяас билгээ сорьж өрсөлдсөн юм. Уралдааны дүн гарахад:
“Тэргүүний шүлэгч” төрөлд:
1-р байрыг А. Ануужин (МХУЗ-IV) “Шүлэг гэж надаас асуувал” шүлгээр,
2-р байрыг Б. Хүлэг-Боорчи (МХУЗ-I) “Бодохуй дор” шүлгээр
3-р байрыг О. Сайхандалай (ҮЗУ-II) “Ирэмчихвэл дуралчихна шүү” шүлгээр
“Богино өгүүллэг” төрөлд:
1-р байрыг Ж. Загдзүсэм (МХУЗ-IV) “Би намрын улиралд дургүй” эсээгээр
2-р байрыг С. Батбаяр (БНУ-III) “Нулимс” өгүүллэгээр
3-р байрыг Б. Загдхорол (МХУЗ-III) “Нутаг” өгүүллэгээр
“Уран уншигч” төрөлд:
1-р байрыг Б. Лхамноржин (МХУЗ-IV) Т. Баянсан “Таалагдах өвчин” өгүүллэгийг
2-р байрыг Б. Машбат (МХУЗ-II) Д.Хатанбаатар “Ижийгээ хайрлаж яваарай” өгүүллэгийг
3-р байрыг Н.Сар-Угтах (МХУЗ-II) “Цэдэндамба” өгүүллэгийг уншиж тус тус шалгарчээ.