Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн гэмт хэрэг, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагаа, байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах зорилгоор Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргын баталсан удирдамжийн дагуу Булган сум дахь сум дундын цагдаагийн хэлтсээс баруун бүсийн сумдын гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх
“Хамтдаа шийдье” зөвлөгөөнийг энэ сарын 28-ны өдөр Цэцэг суманд зохион байгууллаа. Зөвлөгөөнд Булган, Үенч, Алтай, Цэцэг, Мөст сумдын ИТХ-ын дарга нар, хэсгийн төлөөлөгч,
"Ховд ачаа тээвэр" ТББ, тээврийн компаний төлөөлөл, байгаль орчны байцаагч, сумын нийгмийн бодлогын ажилтан зэрэг 80 орчим хүмүүс оролцов.
ВИДЕО: