Ховд аймгийн ИТХ-ын 8-р хуралдааныг 11-р сарын 30, 12-р сарын 1 ний өдрүүдэд зохион байгуулахаар товлоод байсан. Тэгвэл тодорхой шалтгааны улмаас хуралдааны товыг түр хугацаагаар хойшлуулж хугацааг нь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар шинэчлэн тогтоолоо. Өөрөөр хэлбэл 12-р сарын 01-02 ны өдрүүдэд буюу ирэх амралтын өдрүүдэд хуралдуулахаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ удаагийн хурлаар шийдвэрлэлээ. Мөн энэ удаагийн хурлаар аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн энэ удаагийн хуралдаанаар ИТХ-ын 2018 оны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилтын тухай илтгэл, Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2016-2020 оны хөтөлбөрийн хэрэгжилт, газар зохион байгуулалт, аймгийн 2019 оны төсвийн төсөл, хөрөнгө оруулалтын асуудлууд гээд аймгийн ИТХ-ын 8-р хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудыг эцэслэн баталлаа.ВИДЕО: Огноо: 11/29/2018 Төрөл: Аймгийн ИТХ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1222 Мэдээ таалагдсан: