“Хүүхдийн эрх -Хөгжил-2” төслийн эцсийн үнэлгээний тайлангийн хурал боллоо



Норвегийн тусламжийн байгууллагаас хүүхэд хамгааллыг дэмжих, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын хүүхдэд хүрч буй үйлчилгээг сайжруулах зорилгоор “Хүүхдийн эрх -Хөгжил” төслийг Ховд аймгийн бүх сумын дотуур байранд 10 жил, Баян-Өлгий аймгийн бүх сумын дотуур байранд 5 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлжээ. Төслийн эцсийн үнэлгээний тайлангийн хурлыг энэ сарын 28-ны өдөр Ховд аймагт зохион байгуулсан байна.



Төслийн тайлангийн хуралд Норвегийн Тусламжийн Байгууллагын Суурин төлөөлөгч Дэвид Самуел Олсон, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Пүрэвганди, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Гантөмөр, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга М.Пүрэвхүү, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ц.Номинчимэг болон 17 сумын сургуулийн захирал, дотуур байрны эрхлэгч, багш нарын төлөөлөл 80 гаруй хүн оролцож, төслийн үр дүн, үйл явц, сургамжийн талаар хэлэлцэж, цаашид дотуур байранд чиглэгдсэн үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэхэд анхаарах зүйлсийн талаар ярилцсан юм. 

ВИДЕО:












Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ