Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 72 хувийн ирцтэйгээр хуралдаж 8 асуудлыг хэлэлцэв



Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид энэ сарын 23-ны өдөр хуралдав. Хуралд ирвэл зохих 11 тэргүүлэгчээс Г.Пүрэвгадни, М.Ганзориг, П.Улаанхүү, Л.Энхбаяр, Т.Баярсайхан, Н.Энхмандах, Д.Цэрэнбадам, Б.Болорцэцэг нарын тэргүүлэгчид оролцож  72 хувийн ирцтэйгээр хуралдсан бөгөөд тэргүүлэгчдийн хуралд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн ,аймгийн Аудитын газрын дарга Т.Болдбаатар нар зөвлөх эрхтэйгээр оролцлоо.



Хурлаар Ховд аймагт  2018-2021 онуудад хэрэгжүүлэх "Хариуцлагатай тунгалаг төр”, “Үйлдвэрлэгч Ховд”, “Нүүрс хөтөлбөр”, “Малын эрүүл мэнд”, “Ус” дэд хөтөлбөр, “Агаар орчны бохирдлыг бууруулах”, “Хүүхэд бүр цэцэрлэгт” гэсэн 7 дэд хөтөлбөр батлах болон “Төрийн дээд шагнал”-д тодорхойлж өргөн мэдүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

ВИДЕО:









Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ